Уулзалт
Бид энэ санаачлагаа гаргаад хагас сар болж байгаа хэдий ч олон санал, санаачлагууд гарч тэдгээрийг хэрэгжүүлж тодорхой үр дүн болгох гэж хичээж байгаа билээ. Үүнийхээ хүрээнд өчигдөр Амараа, банжигийн Батаа123 бид гуравуул "Ховор амьтан хамгаалах үндэсний комисс"-ын нарийн бичигийн дарга О. Доржраа гуайтай Мазаалайн талаар болон энэ чиглэлээр хийгдсэн, хийгдэж байгаа ажилуудын талаар мэдээлэл авах зорилгоор уулзлаа. Биднийг халуун дотноор хүлээн авч ховор амьтдын болон Мазаалайн талаар, комиссынхаа үйл ажиллагааны талаар, судалгаа шинжилгээний ажилуудынхаа талаар товч, тодорхой ярьж өгч, биднийг дэмжиж, залуучуудтай хамтарч ажиллах боломж олдож байгаад баяртай байгаагаа хэлсэн юм. Өө тийм бас бид 3т өөрийнхөө бичсэн "Монгол орны мазаалай баавгай" номон дээрээ гарын үсгээ зураад мазаалай баавгайн логоны хамт бэлэглэсэн.Бид О. Доржраа гуайд өөрсдийнхөө хийж эхлээд байгаа зүйлийнхээ талаар доорхи байдлаар танилцууллаа.
Мазаалай Баавгайг Хамгаалах -Залуучуудын Санаачлага
Зорилго:
Дэлхийд ганцхан монголд байдаг Мазаалай баавгайг хайрлан хамгаалах, өсгөж үржүүлэхэд туслах, ховордож буй энэхүү амьтны талаарх бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, хүүхэд залуучуудад болон олон нийтэд суртачлан таниулах ажилуудыг зохион байгуулах, энэ чиглэлийн төсөл хөтөлбөр, санал санаачлагуудыг дэмжиж ажиллах. Үүгээрээ дамжуулан хүүхэд багачуудад байгаль дэлхийгээ, ан амьтнаа хайрлах, хамгаалах, арчлан тордох сэтгэлгээг төлөвшүүлэх.
Одоогоор хийгдэж буй ажлууд:
Нэг зорилго дор нэгдсэн залуус Мазаалай баавгайн талаарх төрөл бүрийн мэдээллүүд, санал санаачлагуудыг нэгтгэх дэмжигчдийн хүрээг тэлэх зорилго бүхий мэдээлэл сурталчилгааны GobiBear.blogmn.net блогыг нээн ажлуулж эхлээд байна. Үүнийхээ хүрээнд:
1. Мазаалай баавгайн талаарх хүүхдүүдийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий дууны үг, цаашдаа ая зохиолгох, үлгэр, домог, шүлэг зохиох
2. Мазаалайг баавгайн дүр бүхий хүүхэлдэй хийх.
3. Мазаалай баавгайг хамгаалах үйл ажиллагааныхаа ЛОГО хийх.
4. Мазаалайн аламцагийг С1 телевизийн Унагалдайн мухлаг нэвтрүүлгийн нэгэн дүр болгох талаар санал тавих.
5. Блогтоо Д. Цэнджав, О. Доржраа нарын “Монгол орны мазаалай баавгай”номноос мэдээлэл оруулах
6. Мазаалайн сэдэвтэй бага насны хүүхдүүдэд зориулсан англи хэлний хичээлийн төлөвлөгөө зохиож эхлээд байгаа
7. Зурагт хуудас бэлтгэх
Цаашид хийхээр төлөвлөж буй ажил:
Санаачлага үйл ажиллагаагаа албан ёсны шинжтэй болгож мазаалай хамгаалах чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хамгаалах чиглэлээр эн тэргүүнд хийх ёстой ажлуудаар төсөл бэлдэж гадаад дотоодын байгаль орчны чиглэлийн байгууллагуудад хандах.
1. Мазаалайн тархац нутагт тарвага нутагшуулах төсөл хийж хэрэгжүүлэх.
2. Мазаалайг сурталчилах олон нийтэд таниулах, анхаарлыг хандуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
a. Мазаалайн тухай дуу
b. Хүүхэд залуучуудын дунд зохион бичлэгийн уралдаан
c. Хүүхдийн нэвтрүүлэг
d. Хүүхдийн адал явдалт зохиол
3. Мазаалай баавгайг хамгаалахын тулд авч хэрэгжүүлэх эн тэргүүний арга хэмжээг тодорхойлох зорилго бүхий хэлэлцүүлэг зохион байгуулах. Төсөл төлөвлөгөөг боловсруулах.
4. Шаардлагатай тохиолдолд Мазаалай баавгайг болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллах сан байгуулах, сангийн санхүүжилтийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
a. Хандивын нээлттэй данс нээх.
b. Хандивын хайрцаг ажиллуулах.
c. Олон улсын байгууллагуудад хандах.
5. Мэргэжилийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авах, хамтарч ажиллах
6. Эрдэмтэн, судлаачдын саналыг сонсох
7. Хятадын панда баавгайг хамгаалан туршлагаасаа судлах гэх мэт олон санаа, санаачлагууд байна.
бичсэн: Boloroo | төрөл: Санаачлага
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Гол нь мазаалай юнаас болж ховордоод байна гэдгийг судлаад тэрний эсрэг л арга хэмжээ авсан дээр ш дээ.
- Мазаалайн тархац нутагт тарвага нутагшуулах төсөл хийж хэрэгжүүлэх гэдэг чинь л нэг барьцтай ажил байна даа. Хэрэгжих бол...бусад нь ч бол реклам.
найзуудаа сайн байна шүү!
Сэтгэгдэл бичих