Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

ЭЗЭН БИДНИЙ ҮҮРЭГ МӨН

...үргэлжлэл......бас нэг хэсэг материал...

МАЗААЛАЙ БААВГАЙГ МӨХЛӨӨС

АВРАХ НЬ ЭЗЭН БИДНИЙ ҮҮРЭГ МӨН

Мазаалай баавгай 19 дүгээр зууны эхэн үеэр, нилээд өргөн дэлгэр тархацтай тоо толгойн хувьд ч цөөнгүй байсан тухай судпаачдын тэмдэглэл, нутгийн ардуудын ам мэдээнд тодорхой дурьдсан байдаг.

Тухайлбал: Зүүн зугт Тосои бумбын нуруу.Тост, Нэмэхт, Алтан уулнаас баруун тийш Эдрэнгийн нурууны өврөер Ажбогд, Хавтаг, Байтаг уул хүртэл, Өмнө зүгт Монгол-Хятадын хил дагуу өргөн уудам нутагт тархаж байсан мэдээ байна.

1942 онд Байтагийн Заставт хилийн харуулын цэрэг нэгэн бие гүйцсэн мазаалайтай шөнө тааралдаж буудаж агнасан.

Мөн торгууд нутгийн анчин Болдын Бат Хавтагийн урьд үзүүрт малчин Сэрэгбай гэдэг айлд хонож байтап шөнө нэгэн амьтан малын хотруу дайрч, туүнийг нохой хоргойж байсныг буудаж агнасан нь эм мазаалай (эвиш) байсан тухай хожим анчин Батын дурдатгалд тэмдэглэгдсэн байх гом.

Мазаалай баавгайн тухай олон янзын домог түүх байх бөгөөд баруун хил орчмоор нутагладаг хүмүүс "мазаалай" буюу "хүн хар гөреес", үр төлийг нь аламцаг гэж нэрлэдэг.

Мазаалай их мартамхай, харгүй амьтан тул тэр нутгийнхан зарим нэг хэнэггүй, мартамхай хүнийг "Мазаалай шиг" гэж зүйрлэн хэлэх яриа одоо хүртэл яригдсаар байгаа нь сонирхолтой юм.

Мазаалай баавгайн талаар 1950-аад он хүртэл тодорхой судалгаа хийгдээгүй зөвхөн Төв азийн унаган амьтдын үлдвэр том хөхтен амьтдын төлөөлөгчдийн нэг "сонин баавгай" говьд амьдарч байгааг тэмдэглэж байжээ.

Энэ сонин амьтан судлаачдад тэр бүр амар хялбар тааралдахгүй байв. Харин 19-р зууны дуид үеэс маэаалай баавгай судлаачдын анхаарлыг ихэд татаж, зарим мэдээ материалууд хэвлэлд бичигдэж эхэлсэн.

Монголын шинжлэх ухааны академич амьтан судлаач, ахмад эрдэмтэн академич А. Болд (1968) бичиж нийтлүүлсэн мазаапайн тухай анхны томоохон егүүлэлдээ ...Алтайн өвөр говийн алслагдсан хязгаар нутагт ч мазаалайг хороох хүний шууд нөлөө багагүй байгааг тэмдэглэсэн байна.

Тэрээр 1968 оноос өмнөх 20 шахам жилийн хугацаанд 11 мазаалай хорогдсон баттай мэдээ олсны ихэнхийг хүмүүс агнаж хороосныг тэмдэглээд, мазаалай тохиолдлоор хүнтэй тааралдсан үед шууд буудаж хороодог байсныг дурьдсан байна.

Монгол упс 1953 оноос эхлэн Мазаалай баавгайг хуулиар хамгаалалтанд авч түунийг агнах, барих, түүхий эдййг худалдаалах зэрэг бүх сөрег үйл ажиллагааг хориглосон.

Улмаар Төв Азийн ховор амьтдын өлгий нутаг ялангуяа мазаалайн гол амьдрах орчин болох Алтайн өвөр говийг 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авч Их говийн дархан цаазат газрыг байгуулж, хамгаалалтын захиргааг ажиллуулж эхэлсэн.

Говийн их дархан цаазат газар нь Төв Азийн говь целийн жинхэнэ унаган төрхийг хадгалсан, дэлхийд нэн ховордсон зэрлэг амьтдын елгий нутаг гэдгийг зүй ёсоор унэлэж, 1991 онд "ЮНЕСКО" дзлхийн хүн бай шим мандлын дархан газрын сүлжээнд хамруулж гэрчилгээ олгосон юм.

ГовиЙн их дархан цаазат газрыг 1995 онд Улсын их хурлын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан.

Мазаалай баавгайг Монголын нэн ховор амьтдын жагсаалтанд оруулж, ховор амьтдын улаан номд бүртгэсэн бегөөд Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай (СГГЕЗ) конвенцийн нэгдүгээр хавсралтанд оруулсан гом.

Үүнээс гадна Мазаалайд хавар, зун намрын ган гачигтай үед идэш тэжзэл онцгой шаардлагатайг судлаачид судалж илрүүлээд Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодорхой хэд хэдэн газар сонгож, тэндээ идэш тэжээлийн тусгай хийцийн сав байрлуулж жил бүрийн хавар, намрын улиралд ургамлын гаралтай уураг, өөх тос амин дзмээр баяжуулсан холимог тэжзэлээр тэжээлийн савыг дүүргэж байгаа нь үнэхээр ач холбогдолтой практик ажил болж, үр дүнгээ өгч байна.

Ялангуяа тэжээлийи нөөцийг байнгын болгож, хавар ичээнээс гарах, хээлтэй үед нь чанартай уургийн найрлагатай тэжээл өгөх, намар ичихийн өмне тарга тэвээргийг сайжруулах боломжийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болох юм.

 

 

Мазаалай баавгайг ийнхүү амьдарч байгаа орчинд нь зөвхөн идэш тэжээлийн нөхцлийг хангаснаар туүнийг устах аюулаас авран хамгаалах боломжгүй болох нь тодорхой боллоо.

 

 

 

Сүүлийн үед мазаалай хамгаалалтыг улам сайжруулж түүний амьдрал зүй, экологийн онцлог нөхцөл идэш тэжээл, байршил, хөдлөлзүй зэргийг нарийвчлан судалж байгаа нь түүний хамгаалалтыг сайжруулах боломжийг бүрдүүлж байна.

Төрийн зүгээс ийнхүү хууль эрх эүйн холбогдолтой арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд мазаалай баавгайг хууль бусаар агнаж хороох явдлыг таслан зогсоож чадсан боловч байгалийн жамаар үхэж хорогдсон сэг зэм хааяа олдсоор байгаа нь уг амьтны зүй бус хорогдол багагүй байгааг гэрчилж байна..

Мазаалай баавгайн тоо толгой өсөхгүй жил ирэх тутам цөерч хорогдсоор байгаа үндсэн шалтгааныг судлан тодорхойлбол:

Мазаалайн тал байршил орогнох нутаг нь говийн цөөн баянбүрд, булаг шандууд бөгөөд тэрхүү булаг ус, баян бүрдүүдийг түшиглэн хилийн цэргийн застаб, тэдний туслах аж ахуй жилийн турш байрладаг.

Бас зарим жил байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөл ган зудтай байгаа нэрийдлээр ойролцоо сумуудын малчид дархан газрын баянбүрдүүдэд очиж өвөлжиж хазарждаг зэрэг шалтгаан нь тогтвортой байршин амьдрах боломжийг алдагдуулсаар байна.

Сүүлийн жилүүдэд нийт нутгаар байгаль, цаг агаарын дулааралт, ган гачиг хуурайжилт ихээхэн тохиолдож байгаагийн нөлөөгөөр говийн булаг шанд хатаж ширгэх түүний улмаас төрөл бүрийм ургамлын ургац муудаж, мазаалай баавгай ус унд, идэш тэжээлээр гачигдаж, өлбөрч турж үхэх явдал тохиолдож байна.

Үүнээс гадна өргөн уудам говь цөлөөр тусгаарлагдсан цөөн тооны мазаалайн популяцууд өөр хоорондоо нийлж, үржиж есех тохиромжтой нөхцөл бүрдэх боломжгүй болсон явдал мазаалай хэвийн өсөж үржих боломжгүй болсон гол шалтгаан гэж үздэг юм.

Манай улс нийгэм эдийн засгийн шинэ харилцаанд шилжиж эхэлсэн сүүлийн хэдэн жилийн хугацаанд хүмүүсийн аялал, хөдөлгөөн эрс нэмэгдэж, алслагдсан зах хязгаар нутагт ч гэсэн хүмүүсийн нөлеө ихэссэн явдап ззрлэг амьтдын чөлөөтэй амьдрах орон зайг хумих төдийгүй, ховор амьтадтай таарах, түүнийг үргээж дүрвээх, байршлыг алдагдуулах нөхцлийг нэмэгдүүпж байгаа нь зэрлэг амьтдын тайван, хэвийн амьдрах таатай байдалд асар их сөрөг нөлөө үзүүлэх боллоо.

Энэ байдалд дүгнэлт хийж үзэхэд мазаалай баавгайг нэн ховор, устах аюулд ойртсон цөөн тоотой үлдсэн амьтан, туүнийг судлах хамгаалах шаардлагатай гэж зарлан тунхаглаад цаг хугацаа алдаж болохгүйг хүн бүр ойлгож байгаа.

Мазаалайг устах аюулаас аварч улмаар үржүүлэн өсгөж, тоо толгойг нь нэмэгдүүлэх, генофондыгД^Х хамгаалж, хадгалж үлдэхийн тулд юуны өмнө уг амьтны экологийн нөхцөл, үржлийн биологийн нарийн асуудлуудыг тодруулах шаардлагатай болох нь зайлшгүй юм

Үүний зэрэгцээгээр мазаалайг амьдрах тохиромжтой нөхцөл бүхиЙ микро/орчинг бүрдүүлж, хүний зүгээс тэтгэн туслах талаар зев зохистой менежмент боловсруулах шаардлага тулгарч байна.

Мазаалай баавгайг хамгаалах талаар үндэсний мэргэжилтэн бидний саналыг Байгаль орчны сайдын зөвлөл дэмжиж, онцгой анхаарч, Засгийн газрын хэмжээнд авч үзэх боллоо. Дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй, одоогоор устах аюул нүүрлээд байгаа энэхүү ховор том хехтөн амьтны генофондыг авран хамгаалж улмаар өсгөн үржүүлэх асуудлыг Байгаль орчны сайд ( Олон улсын байгууллага, эрдэмтдэд санал тавьж 2004 оны 11 дүгээр сард гадаад, дотоодын 70 шахам эрдэмтэн мэргэжилтэнүүдийг цуглуулан, тодорхой мэдээлэл өгч мазаалай баавгайн хамгаалал менежмент сэдвээр бага хурал хуралдуулж дэлгэрэнгүй ярилцаж зохих дүгнзлт, зөвлөмж гаргалаа.

Мазаалай баавгайг гарал үүслийн хувьд бусад баавгайтай харьцуулахад хамгийн эртний бөгөөд Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул (индемик) амьтдын нэг болох нь тодорхой болж байна. Үүнээс гадна ОХУ, Япон улсын эрдэмтэд, Монголын ахмад эрдэмтдийн судалгаагаар бие даасан (1990) зүйл болох нь батлагдаж байгаа юм.

Мазаалай баавгайн амьдрал зүй, өсөлт үржилт, генетикийн нарийн судалгаа маш бага хийгдсэн тул зарим эрдэмтэд судалгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэж үзэж байгаа боловч судлах гэсэр байтал энэ амьтан устаж болзошгүй аюул нүүрлээд байгаа юм.

 

 

Иймд Монголын Байгаль орчны яам сайдын зөвлөпийн хэд хэдэн удаагийн хурлаар мазаалай баавгайг хэрхэн яаж хамгаалах талаар авч хэлэлцээд 2005 оны эхний улиралд мэргэжлийн хумүүсийн оролцоотой ажлын хэсгийг байгуулан ажиллууллаа.

 

 

 

Энэ ажпын хэсэг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар, Даян дэлхийн байгаль хамгаалах сангаас хэрэгжүүлж байгаа Их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах теслийн хүрээнд мазаалай баавгайг хамгаалах, өсгөн үржүүлэх менежмент, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Үүнд:

1 .   2005 оны 2-3-р сард мазаалай баавгайн байршил нуттийг тандан судалж, гаршуулан үржүүлэх боломжтой газар нутгийг сонгон тогтоолоо.

2.   Мазаалай баавгайг гаршуулан үржүүлэх бэлтгэл ажлын эхний хэсэг хашаа байр барих, зураг төсөв хийлгэж.шаардлагатай зардлыг тооцож, яамны төвлөрсөн арга хэмжээний зардлаас санхүүжуулж эхэллээ.

3.   Нэгэнт гаршуулан үржүүлэх ажил хийхийн тулд мазаалай баавгайг хэдийд хэрхэн яаж барих асуудлыг шийдэх шаардлага тулгарсан.

Энз чухал асуудлыг Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах төслийн хүрээнд уг төслийн зардлаар туршиж узлээ.

Мазаалай баавгайг барих амьд баригч хийж, түүний тусламжтайгаар 2 толгой мазаалай баавгайг ямарч аюул, гэмтэлгүйгээр барьж, сансраас тандан судлах дохилол зүуж тавьсан.

4.   Хавар ичээнээс гарсан үед нь олон найрлагатай чанар сайтай тэжээл бэлтгэж, мөн тэжээлийн савнууд шинээр нэмж байрлуулан тэжээл онц шаардлагатай 4-5-р сард барихад тохиромжтой болохыг практик дээр тодорхойлж тогтоолоо.

5.   Дээрх   "Их   говь"   төслийн   хүрээнд   олон   улсын   баавгай   хамгаалах   нийгэмлэгийн   хоёр мэргэжилтэнтэй хамтран ажиллаж АНУ-аас автомат ажиллагаатай фото камер 10-ыг авчиран, мазаалайн гүйдэл мөн идэш тэжээл идэх гол газруудад байрлуулсан явдал уг амьтны тоо толгой байршлыг тогтооход их чухал алхам болж байна.

6.   Хоёр толгой мазаалайд сансрын дохилол бүхий хүзүүвч зүүсэн нь уг бодгалийн хөдөлгөөн байршлыг судлах мөн ичих, орогнох газрыг тогтооход чухал ур дүнтэй ажил болж байна.

7.   Мөн мазаалай баавгайн ангилал зүйн асуудлыг олон улсын болон  өөрийн орны зарим эрдэмтдийн эргэлзээнээс гаргахын тулд генетикийн судалгааны дээж материалыг АНУ-ын АЙдехогийн   Их  сургууль,   Сан-Диего-гийн  амьтны   хүрээлэнгийн  лабораториудад   явуулж, шинжлүулж байна. Энэ шинжилгээний хариу 2006 оны эхний хагаст тодорхой болох юм.

8.   Одоогоор бид маззалай баавгайг гаршуулан үржүүлэх зорилгоо шийдвэрлэх эцсийн шатны ажлаа хийхээр бэптгэл ажлаа гүйцэтгэсээр байна.

Юуны өмнө мазаалай баавгайн тархан амьдарч байгаа, одоогийн экологийн орчинд нь судалгааг шинжлэх ухааны сүүлийн уеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглан улам нарийвчлан хийж, хамгаалалтыг улам чанатгаж, идэш тэжээлэзр хангах, нөхцлийг сайжруулах. Үуний зэрэгцээ өсвөр насны (1-Знастай) мазаалайг хүйсийн харьцааг зохицуулан (5-6 толгойг) амьд баригчаар ямар нэгэн гэмтэлгүйгээр барьж тусгай бэлтгэсэн орчин бүхий хашааа байранд байрлуулж, ус тэжээл шаардлагатай нөхцлөөр сайтар ханаж өгөх ажлыг 2006 оны эхний хагаст багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ ажлыг шинжпэх ухааны үндэслэлтэй төлөвлөж Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг түшиглүүлэн тэдний харьяанд хэд хэдэн үе шаттайгаар гүйцэтгэх болно.

Эхний үед дархан газрын нутагт хүн, амьтнаас зайдуу буйдхан, тохиромтой бүх нөхцөл бүрдсэн ^ микро орчинд гаршуулан дасгах 1,5-2га талбайг сонгож авна Тухайлбал: булаг устай буршмн/өгөл зэгс шагшуурган ширэнгэтэй, орчныг гадуур нь тойруулж, хашиж хамгаална. Хамгаалсан мйкроорчны дотор мазаалай баавгай тус тусдаа орогнож ичих байрны хэсэг, идэш тэжээл ус ундаатай хэсэг, чөлөөтэй явж байх хэсэг тус тусдаа байхаар тооцож зураг төслийг хийлгэсэн юм.


Тусгай зориулалтын .М14кр(горчинд хүний дэмжлэгтэй гаршуулан дасгаж, тэжээж байгаа мазаалайг мэргэжлийн хүмүүс байнга хянаж ажиглалт судалгааг тогтмол хийж байх болно.

Улмаар үржлийн ажилд нь анхаарч өөр хоорондоо нийлэх, нөхцлийг бүрдүүлэхээс гадна шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшилтэт аргаар (үр тогтоох, ур тогтсон өндгөн эсийг нь шилжүүлэн суулгах) үржүүлэх дараагийн шатны ажлыг олон улсын эрдэмтдийн оролцоо дэмжлэгтэйгээр гүйцэтгэхээр төлөвлөж байна.


Үүний зэрэгцээ мазаалай баавгайн гөнөфондыг хамгаалж үлдэх алсын зорилгоор генийн санг бүрдүүлж, хадгалах ажлыг хийх зорилттой юм.

 

 

Дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй устах аюулд өртөөд байгаа нэн ховор үлдсэн амьтан мазаалай  баавгайн  үр  Удам  нь  тасарчевег  дээдсийн  өлгий   нутгийн  маань  сүр  сүлд  халин

 

 

 

нимгэрэхийн аюулаас аврах нь эзэн бидний эрхим үүрэг бөгөөд энэ   их нэр хүндтэй   эрхэм уйлсэд буяны сэтгэл гаргахыг байгальд элэгтэй хүн арддаа уриалж байна.


Сайн үйлс дэлгэрэх болтугай.





бичсэн: Boloroo | төрөл: 2009-02-10 өдөр 15:50
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



hi
bi tanai blogiig dongoj onoodor l ollo, ene niitlel, setgegdluud nileen deer uyiih yum bn, tehdee bi tuslahad belen bn ooriin zugees chadah buhneer. tbolor hayagruu add request yavuulsan, odoo ch gesen oroitoogui bha gej bodoj bgaa shuu
Бичсэн: witch 01:31, 2011-03-24 | Холбоос | |


DNA Sample
Энэ Америк руу судалгаанд явуулсан дээжийн хариу 2006 онд гарна гэсэн байна, ямар дүгнэлт гарсан юм болоо, хайгаад олсонгүй. Энэтхэгээс баавгай авчирч хээлтүүлэг хийх ажил энэний хариунаас шалтгаална гэсэн байсан шүү дээ. Бас WWF эд нараас гадаадын эрдэмтэн судлаачид нэлээн ирдэг бололтой, тэр улсуудын Англи хэл дээр бичсэн судалгааны тайлан, нийтлэлүүдээс олж унших боломж байгаа болов уу? Мань хүмүүс дэлхий даяар мазаалай баавгайн тухай сурталчилгаа болох ямар ажил хийсэн бол. Ийм том хөхтөн амьтан мөхлийн ирмэгт тулчихаад байхад BBC шиг газраар ч ядаж товчхон мэдээ гаргуулж дэлхий дахины хүмүүст энэ хурцадмал байдлыг ойлгуулвал хандивын гараа сунгах хүн нэгээр зогсохгүй гарахыг үгүйсгэх аргагүй. Ер нь Англи хэл дээр веб сайттай болж global awareness өсгөх ажил хийвээс мазаалай баавгайг хамаагалах бүх төрлийн ажилд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр бий болгох боломж бүрдүүлэх эхний том шат болох болов уу гэж бодож байна. Энэ талаар Комиссын ах эгч нар маань ажиллаж байгаа л байх, би хувьдаа бас байгаль орчны чиглэлээр номын дуу багагүй сонссон хүн учраас энэ ажилд өөрийн мэддэг зүйлсээр туслахад бэлэн байна.
Бичсэн: Мөнх-Эрдэнэ (зочин) 15:25, 2010-08-27 | Холбоос | |


crying мазаалайд бол говь цөлд амьдардаг дэлхий ганцхан төрөл зүйл гэдэг нь ойлгомжтой та бүхний энэ ариун үйлс дэлгэрэх болтугай тусламж хүсвэл өөрийн эрдэм мэдлэг авьяас чадлаар туслхад хэзээд бэлхэн гэдэгээ говьд төрсөн хүний хувьд амлая. нээлттэй сургалт явуулвал яасан юм бэ энэ асуудал дээр олон нийтийн анхааралийг татах цаг нэгэнт болсон мэт санагдана. мазаалай ховордож байна гэж бичэснээс тэднийг хамгаалах талаар олон нийтийн тусламжийг авах цаг нэгэнт болсон эх ороноо амьтадаа байгалиа хайрлан хамгаалая
Бичсэн: Эх орон, Газар шороо 19:24, 2009-04-03 | Холбоос | |


hihi
Ta hediig mazaalai baavgain talaar setgel zovnin enehuu ajliig hiij bgaad chini baharhaj bna.

Gehdee edgeer medeelliig olon tumendee tugeehdee unen boditoi esehiig ni sain lavshruulan busad sudlaachdiin uzel bodliig oruulan tusgaj oguul ikh ur duntei bolno gej bodoj baina. Minii bodloor edgeer medeelluud unen boditoi, sain sudlagdsan eseh deer sanal niilehgui bna.

Бичсэн: Зочин 20:32, 2009-04-02 | Холбоос | |


za Honzoo, oruulnaa, gehde bas suuliin uyiin bdlig omnoh 2-3 bichleg der duridsan bgaa. happy
Бичсэн: Boloroo 13:03, 2009-02-11 | Холбоос | |


Сүүлийн үеийн мэдээлэл, судалгааны үр дүн?
Бичсэн: honzo 22:15, 2009-02-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.




:-)
 
xaax